Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

$28 саяын шагнал гарт нь ороод байгаа Франц, Хорватын шигшээ багууд нэмэлт $10 саяын төлөө өрсөлдөнө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ нь манай дэлхийн хамгийн олон үзэгчтэй тэмцээн учраас шагналын хэмжээ нь ч том байдаг.

Мөн жилээс жилд шагналын мөнгөний хэмжээ нь нэмэгдэж байгаа юм.

Энэ жилийн дэлхийн аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байгаа Франц, Хорватын шигшээ багууд $28 саяыг халааслах нь нэгэнт тодорхой болсон бөгөөд маргааш ялсан нь нэмж $10 саяыг авахаар болж байна.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн ДАШТ-ий аварга баг $38 саяыг авах бол дэд аварга нь $28 саяыг өвөртлөх юм.

2006 оны ДАШТ дээр энэ зөрүү ердөө $2 сая байжээ. Тухайн оны аварга $20 сая, дэд аварга $18 саяыг авч байв.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд аваргын мөнгөн шагнал бараг хоёр дахин нэмэгдэж, дэд аваргын шагнал 50 хувь орчмоор өссөн байна.

Харин гуравдугаар байрын төлөө өнөөдөр орой тоглох Англи, Бельгийн шигшээ багууд $2 саяыг илүү авахын төлөө өрсөлдөх юм.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатнаас эхлээд түрүүлэх хүртэл шалгарсан багуудын авах мөнгөн шагналын хэмжээг дор үзүүллээ.

 

 

Эх сурвалж: Business Insider