Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын түрүү бөхөд “Ланд Круизер VX-R” машиныг ёслол төгөлдөр гардууллаа

ikon.mn
2018 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү магнай бөхөд “Ланд Круизер VX-R” загварын автомашин гардуулах хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр 11:30 цагаас Сүхбаатарын талбайд боллоо. 
Хүндэтгэлийн ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн алба, нийслэлийн ЗДТГ-ын удирдах хүмүүс, Үндэсний их баяр наадам-2018” арга хэмжээний албан ёсны түнш ТОЁОТА МОТОР Корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн удирдлагууд, энэ жилийн түрүү магнай бөхийн нутаг усныхан, ар гэрийнхэн, анд нөхөд, дэмжигчид, хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн байв.     
  
Түрүү бөхийн шагнал-“Ланд Круизер VX-R” машины түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши нар энэ жилийн наадмын түрүү бөх, Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт ёслол төгөлдөр гардууллаа.
 
Хүндэтгэлийн ажиллагааны үеэр  ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй монголчуудад баяр хүргээд Тоёота корпораци наадмын түрүү бөхийг ивээн тэтгэж ирсэн уламжлалаараа энэ жил тав дахь удаагаа Ланд Круизер машины түлхүүр гардуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИ” өөрийн албан ёсны дилер болох Хэт Моторс ХХК, Таван Богд ХХК, Мөнххада ХХК-тай хамтран Тоёота машин эзэмшигч Монголын хэрэглэгчдэдээ чанар сайтай бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь хүргэх, Тоёота брэндийн бүтээгдэхүүн ашиглах, эзэмшихийн давуу талын мэдрүүлэх, хэрэглэгчдийнхээ хүлээлтээс давсан дэлхийн стандарт үйлчилгээ нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэн хэлсэн юм. 
 
Энэ жилийн наадмын түрүү бөх - Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь талбайд цугласан наадамчин олныхоо өмнө талархлын үгээ хэлэхдээ Тоёота корпорациас 2013 онд анх Ланд Круизер машины түлхүүр гардан авч байсан, энэ удаа хоёр дахь удаагаа аварга цолоо Ландаар мялаалгаж байна гэлээ.