2018/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
14:00
S44
20°
15:00
S28
21°
16:00
S28
22°
17:00
S44
22°
18:00
S32
22°
19:00
S32
22°
20:00
S32
20°
21:00
S44
18°
22:00
S44
16°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
14°

Туркменистаны Ерөнхийлөгч рэп дуу дуулж, ард түмнээ баясгав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 13
iKon.MN

Каспийн тэнгисийн эргийн Аваза амралтын газарт амарч буй Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ач хүүгийн хамт дуу зохиосноо саяхан ард түмэндээ дуулж сонирхуулжээ.

Амралтынхаа хоёр дахь өдөр тэр ач хүү Керимгулын хамт шинэ дуу зохиосон тухай тус улсын төрийн мэдээллийн TDH агентлаг саяхан мэдээлсэн юм.

Уг мэдээнд өгүүлснээр эхний өдрийг дугуй унаж, гимнастикийн дасгал хийж өнгөрөөсөн удирдагч мөн шүлэг зохиосон гэнэ.

Харин хоёр дахь өдөр “Спортлог Туркменистан” дууныхаа хөгжмийг зохиосон байна. Керимгулы зохиосон аяа өвөөдөө сонсгож, саналыг нь авсан тухай мэдээлжээ. Ерөнхийлөгч өвөө нь түүнд энэ дуу нь уламжлалаа хадгалсан байхаас гадна орчин үеийн хэмнэлийг тусгасан байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн гэнэ.

Ингээд тэд хамтарч шинэ дуугаа дуусгаад англи, туркмен хэл дээр дуулснаа видео дүрс болгон тараажээ. Тус улсад удахгүй болох “Амул-Хазар 2018” автомашины уралдаанд энэхүү дуугаа зориулж байгаа гэнэ.

Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов дуу зохиож дуулах, зэвсгийн эрдмээ гайхуулах, морь унаж уралдах, DJ хийх зэргээр үе үе авьяас чадвараа нийтэд үзүүлдэг уламжлалтай нэгэн юм.

Эх сурвалж: Chronicles of Turkmenistan

 

x