Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттер сүлжээг хэрэглэгчдийн дагагчдын тоо энэ долоо хоногт буурна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Буруу зорилгоор ашиглагдаж байгаа хуурамч, эзэнгүй хаягнуудыг устгах ажил эхэлсэнтэй холбоотойгоор энэ долоо хоногоос эхлэн Твиттер сошиал сүлжээг хэрэглэгчдийн дагагсдын тоо мэдэгдэхүйц буурна гэж тус компаниас мэдэгджээ.

Уг арга хэмжээний хүрээнд “түгжигдсэн” хаягнуудыг Лхагва гарагаас эхлэн дагагсдын тооноос хасаж эхэлсэн байна.

Олон дагагчтай байх тусам хасалтын хэмжээ илүү хүчтэй мэдрэгдэх гэнэ.

Твиттер компани өнгөрсөн хугацаанд нэг агуулгыг хэт олон удаа давтаж жиргэсэн, дурдсан (mention), буруу агуулгатай URL түгээсэн зэрэг шинж тэмдгээр их хэмжээний асуудалтай хэрэглэгчдийг илрүүлж, “түгжих” ажиллагаа явуулсан юм. Ийм асуудалтай хэрэглэгчид рүү баталгаажуулах хүсэлт илгээж, хариу өгөхгүй, эсвэл баталгаажуулалт нь шаардлага хангахгүй бол шууд “түгжиж” байгаа ажээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси бусдын эсрэг хэл амаар дайрч довтолдог, туйлширдаг, буруу мэдээлэл түгээдэг, амьд эзэнгүй (бот) зэрэг хэрэглэгчдийг системээсээ хасах шат дараатай арга хэмжээ авахаа амлаж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian