Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Инновацийн индексээр Монгол Улс 126 орноос 53-т жагслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын дэргэдэх оюуны өмчийн агентлаг 11 дэх жилдээ “Дэлхийн Инновацийн Индекс” тайланг гаргаснаа хоёр өдрийн өмнө танилцуулжээ.

Уг тайланд дэлхийн 126 орныг 80 үзүүлэлтээр дүгнэж, эрэмбэлсэн байна. Гар утасны апликэйшн бүтээхээс эхлээд боловсролд зарцуулж буй хөрөнгө, шинжлэх ухаан, технологийн судалгааны нийтлэлүүд, оюуны өмч бүртгүүлэх хэмжээ зэрэг үзүүлэлтүүд үүнд багтдаг.

Энэ жилийн жагсаалтыг Швейцарь улс тэргүүлж, араас нь Нидерланд, Швед, Их Британи, Сингапур улсууд эхний таван байрыг эзэлжээ.

Харин 2017 онд дөрөвдүгээр байранд орж байсан АНУ энэ жил зургаадугаар байр руу ухарч, топ тавын жагсаалтаас мултарсан байна.

Хятад улс өнгөрсөн оны 22 дугаар байраас энэ жил 17 дугаарт дэвшиж, дэлхийн хамгийн инновацлаг 20 орны нэгд тооцогдох болжээ.

Эхний 20-д орсон орнуудыг жагсаавал:

  1. Швейцарь
  2. Нидерланд
  3. Швед
  4. Их Британи
  5. Сингапур
  6. АНУ
  7. Финланд
  8. Дани
  9. Герман
  10. Ирланд
  11. Израйль
  12. Өмнөд Солонгос
  13. Япон
  14. Хонг Конг
  15. Люксембург
  16. Франц
  17. Хятад
  18. Канад
  19. Норвеги
  20. Австрали

Монгол Улс энэхүү жагсаалтад 53 дугаар байрт орж, ахиц гаргагсдын дэд жагсаалтад буцаж орсон гурван улсын нэгээр (Тайланд, Монтенегрогийн хамт) шалгарчээ.

Энэхүү тайланд дунд болон бага орлоготой 20 орныг инновацийн чиглэлээр мэдэгдэхүйц ахиц гаргасан улсууд гэж нэрлэсэн юм. 

Инновациар сүүлээсээ эхний 10 байранд орсон улсууд:

  1. Йемен
  2. Того
  3. Буркина Фасо
  4. Кот Дивуар
  5. Нигер
  6. Бенин
  7. Замби
  8. Гвиней
  9. Нигери
  10. Болив

Тайлангийн бүрэн эхтэй энэ холбоосоор танилцаарай.