2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-2°
B34
УЛААНБААТАР
|
-4°
14:00
S16
15:00
S16
16:00
S16
17:00
S16
18:00
S16
19:00
S16
20:00
S16
-1°
21:00
S16
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн сурын харваанд дөрвөн настай хүү тавдугаар байр эзэллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эхний таван байрт орсон харваачдид болон хүүхдийн харваа наадамд оролцсон хүүхдүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардуулсан юм.

Хүүхдийн харваа наадамд байр эзэлсэн өсвөрийн харваачдын дүнг танилцуулж байна.

Хөвгүүд

Нэгдүгээр байр, Дундговь аймгийн уугуул, Улаанбаатар хот гуравдугаар ангийн сурагч Т.Хаш-Эрдэнэ,

Хоёрдугаар байр, Төв аймгийн уугуул, Зуун мэргэн холбооны харваач, Б.Төгөлбат,

Гуравдугаар байр, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Монгол Улсын Их сургуулийн харваач М.Отгон-Эрдэнэ

Дөрөвдүгээр байр, Төв аймгийн уугуул, Зуун мэргэн холбоо, Дархан-Уул аймгийн Хөдөө Аж Ахуйн их сургуулийн харваач Б.Төгөлдөр

Тавдугаар байр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Мэргэн зэв клубын харваач, гуравдугаар сургуулийн сурагч Б.Төмөрхуяг нар тус тус шалгарав.

Охид

Нэгдүгээр байр, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Хангарьд спорт хороо, Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч Т.Нандинхишиг

Хоёрдугаар байр, Булган аймгийн Хангал сумын уугуул, Орхон аймаг Хангарьд спорт хороо, ЕБС-ын дөрөвдүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагч Э.Уянга

Гуравдугаар байр, Увс аймгийн Улаангом сумын уугуул, Нэгдүгээр цогцолбор сургуулийн сурагч Д.Оюунжаргал

Дөрөвдүгээр байр, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Мэргэн зэв клубын харваач, 107 дугаар сургуулийн сурагч М.Энхнамуун

Тавдугаар байр,  Өвөрхангай аймаг Нарийн тээл сумын уугуул, Арвайхээр сумын Ерөнхий Боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч А.Даваадулам нар тус тус шалгарлаа.

Харин балчир насны харваанд

Нэгдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Гндэсний сурын "Мондэ" багийн харваач 18 дугаар сургуулийн сурагч М.Сүлд

Хоёрдугаар байр, Улаанбаатар хот Говь-Эрдэнэ Кашмер компани, Үндэсний сурын "Мэргэн зэв" багийн харваач, 51 дүгээр сургуулийн сурагч  О.Мөнхтүвшин

Гуравдугаар байр, Өмнөговь аймгийн дөрөвдүгээр сургуулийн нэгдүгээр ангийн сурагч М.Эрэмгийбаатар

Дөрөвдүгээр байр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн харваач н.Онон

Тавдугаар байрт,  Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн харваач н.Бат-Оргил нар шалгарч байр эхний таван байрыг эзэллээ.

Энэ жил хүүхдийн сурын харваанд 163 хүүхэд хоёр насны ангиллаар буюу өсвөр нас, балчир насны ангилалд цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Харваачдын хамгийн балчир нь хоёр настай  байсан бөгөөд эхний таван байрт шалгарч үлдсэн хүүхдүүдийн хамгийн бага нь Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгийн харваач дөрвөн настай н.Бат-Оргил балчир насны ангилалд тавдугаар байр эзэлсэн юм.

 

x