2018/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.65₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
00:00
S44
-2°
01:00
S44
-2°
02:00
S44
-3°
03:00
S32
-3°
04:00
S32
-3°
05:00
S32
-3°
06:00
S32
-4°
07:00
S32
-4°
08:00
S32
-3°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорватын шигшээ баг 5 дахь удаагаа ДАШТ-д оролцохдоо анх удаа ФИНАЛД шалгарлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN

Хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Хорватчууд өчигдөр Москва хотын Лужники стадионд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн дөрвийн тоглолтод Английн шигшээ багийг 2:1 харьцаагаар буулгаж авлаа.

Тоглолт эхлээд дөнгөж 5 минут болж байхад Хорватын тоглогч алдаа гаргаснаар Англичууд чөлөөт цохилт гүйцэтгэх боломжтой болсон юм. Улмаар Английн хагас хамгаалагч Керан Триппиер 18 метрийн зайнаас бөмбөгийг Хорватын хаалганы дээд буланд цохиж оруулснаар “Гурван Арслан”-гууд тэргүүлж эхэлжээ.

Үүнээс хойш талууд эн тэнцүү ширүүн өрсөлдсөн юм. Хоёрдугаар үед буюу 68 дахь минутад Шиме Врсалькогийн баруун жигүүрээс дамжуулсан бөмбөгийг Иван Перишич хөлөөрөө хатгаж Английн хаалганд оруулснаар Хорватчууд тоглолтын харьцааг тэнцүүлжээ.

Ийнхүү тоглолт үндсэн цагтаа 1:1 харьцаатай тэнцсэн юм.

Нэмэлт 30 минутын тоглолтын хоёрдугаар үед буюу 109 дэх минутад Иван Перишичийн 16 метрийн шугамны гаднаас мөргөж өгсөн бөмбөгийг Марио Манжукич Английн хаалганд цохиж гоол болгожээ.

Ийнхүү Хорватчууд Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө Ням гарагт Францын шигшээ багтай тулахаар болж байна.

Харин Английн шигшээ баг Бельгитэй хүрэл медалийн төлөө урд өдөр нь тоглоно.

Тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзэх боломжтой.

Англи, Хорватын шигшээ багуудын тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Англичууд томоохон тэмцээнүүдийн шөвгийн дөрвийн шатанд нийт 5 удаа шалгарсны 4-т нь хожигдон хасагдаж байна. Тэд 1968 оны Европын аваргаар Югославт, 1990 оны ДАШТ-д Германд, 1996 оны Европын аваргаар мөн Германд хожигдон энэ шатнаас хасагдаж байжээ.
  • Хорватчууд нийт таван удаа ДАШТ-д оролцохдоо анх удаа шигшээ тоглолтод шалгарч үлдлээ.
  • Английн шигшээ баг 21 дүгээр зуун гарснаас хойш Хорватын шигшээд 3 удаа хожигдоод байгаа нь өөр ямар ч улсын багт ийм олон удаа хожигдож байгаагүй ховор үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: FIFA

 

x