2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-20°
22:00
S32
-17°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°
02:00
S44
-21°
03:00
S44
-21°
04:00
S44
-21°
05:00
S44
-20°
06:00
S44
-20°
07:00
S44
-21°
08:00
S44
-22°
09:00
S32
-19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

FIFA аврагдсан Тайланд хөвгүүдийг ДАШТ-ий шигшээ тоглолтод урьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 11
iKon.MN

Өчигдөр дууссан өндөр эрсдэлтэй аврах ажиллагааны үр дүнд Тайландын хойд нутгийн агуйгаас хөлбөмбөгийн багийн гишүүн 11-16 насны 12 хүү, тэдний дасгалжуулагч 25 настай залууг авраад байгаа билээ.

Тэд нийтдээ 18 хоногийг агуйн 4 км гүн дэх харанхуй, давчуу нөхцөлд өнгөрөөсөн юм.

Тэгвэл дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA тэднийг болон аврагчдыг ирэх Ням гарагт Москва хотод болох ДАШТ-ий аваргын төлөө тоглолтыг ирж үзэхийг өчигдөр урьжээ.

Гэвч хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд урилгыг хүлээн авах боломжгүй гэдгийг Тайландын тал хариу мэдэгдсэн байна. FIFA-гийн төлөөлөгч “Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хөвгүүд Москвад ирэх боломжгүй байгааг Тайландын Хөлбөмбөгийн Холбоо бидэнд мэдэгдлээ. FIFA уг ажиллагаанд оролцсон бүх хүмүүсийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, татгалзсаныг ойлгож байна” гэж мэдэгджээ.

Гэхдээ тэд Тайландын Хөлбөмбөгийн Холбооныхонтой шигшээ тоглолтын үеэр Москвад уулзаж, FIFA-гийн аль нэг арга хэмжээнд “Зэрлэг гахайнууд” клубын тоглогч хөвгүүдийг урьж оролцуулах талаар ярилцахаар болсон байна.

FIFA аврах ажиллагаанд оролцсон хүн бүрт талархал дэвшүүлээд амиа алдсан Тайландын тэнгисийн хүчний офицерын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

Үүнээс гадна Английн Премьер Лигийн Манчестер Юнайтэд клуб тай хөвгүүдийг ирэх улирлын тоглолтдоо урьж байгааг мэдэгдсэн байна.

Тус клуб 2010 онд уурхайн гүнд 10 долоо хоног хашигдсан Чилийн уурхайчдыг мөн урьж, тоглолтоо үзүүлж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press

 

x