Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатараас орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаа тул анхаарал болгоомжтой зорчино уу

ikon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөрөх зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна.

Тухайлбал, 2018.07.09-ний өдөр 17:00 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар асфальтан замд амины Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн хэрэг бүртгэгдлээ.

Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.