Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шагайн харвааны тэмцээний хамгийн өндөр настай оролцогч 85-тай бол хамгийн залуу нь 14 настай

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн үргэлжилж байна. 

Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 90 багийн 720 харваач, оролцож байгаа юм.

Улсын цолтой 151 тамирчин тэмцээнд оролцож байна. Тодруулбал,

  • Монгол улсын даяар дуурсах мэргэн- 2
  • Монгол улсын үлэмж дархан мэргэн-36
  • Монгол улсын Дархан мэргэн- 12
  • Монгол улсын гарамгай мэргэн- 33
  • Монгол услын хошой мэргэн- 12
  • Монгол улсын мэргэн- 44
  • Харшгүй мэргэн- 12
  • Мөн Аймгийн гоц мэргэн-102 

 Тэмцээнд оролцож байгаа хамгийн өндөр настай харваач Хэнтий аймгийн харьяат 85 настай М.Дагвадорж гуай байгаа бол хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 14 настай Б.Наранцогт байна.

90 баг 22 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.

 

Эх сурвалж: Монголын Шагайн Харваан Холбоо