Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх захууд маргаашнаас эхлээд 15-ны өдрийг дуустал амарна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, наадмын өдрүүдэд ихэнх захууд маргаашнаас эхлээд 15-ны өдрийг дуустал амрахаар төвлөжээ.

“Нарантуул” болон "Sunday plaza" худалдааны төвүүд энэ сарын 11–17-ны өдрийг дуустал амарна. Харин 18-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 11-16-ны өдрийг дуустал амраад 17-ны өдрөөс ажиллаж эхэлнэ.  Харин өнөөдөр Хар хорин 09:00–20:00 цаг хүртэл, “Хүчит шонхор” 18:00 цаг хүртэл ажиллаж байна.

“Хүчит шонхор” болон “Барс” 1, 2 худалдааны төвүүд 11-15-ны өдрийг дуустал амраад 16-ны өдрөөс “Да хүрээ” авто худалдааны төв  энэ сарын 11-14-ний өдрийг  дуустал амарч, 15-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллана.

"Бөмбөгөр" болон "Алтжин бөмбөгөр" худалдааны төвүүд энэ сарын 11-15-ны өдрийг хүртэл амраад 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.