Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

МҮБХ: Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг хаслаа

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2018 оны 7 сарын 10
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МҮБХ-ноос дахин мэдэгдэл гаргаснаа Шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлжээ. Энэ удаад мэдэгдэлдээ “МҮБХ нь Монгол бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн  нэгдсэн төрийн бус байгууллага юм.

Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол бөхчүүдийг яс үндсээр нь ялгаварлан хувааж, хооронд нь талцуулан хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо олох, “Допингийн Эсрэг Төв” гэдэг нэртэй ТББ байгуулж ямар ч тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтгүй Биеийн Тамир Спортын Газартай гэрээ байгуулж, бөхчүүдээс допингийн шинжилгээг ямар ч хөндлөнгийн хяналтгүй авч, хуурамч дүгнэлт гаргаж, бөхчүүдийн шинжилгээний хариуг  сольж, шинжилгээний хариуг мөнгө олох шантаажний хэрэгсэл болгож, дургүй бөхчүүдийнхээ нэр төрд халдаж, гүтгэдэг байдал хэрээс хэтэрлээ. Иймд МҮБХ нь дараах мэдэгдлийг гаргаж байна” гэжээ. 

Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 
 

 

Эх сурвалж: МҮБХ