Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын хурал үргэлжилнэ

A.Жаргал
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг МПА.мн

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагаас “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын хурал үргэлжилнэ.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал болно. 

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт  Төрийн одон, шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

Хүнс, технологийн политехник коллежид

10:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхжуулах төвийн хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Тус улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын томоохон төлөөлөл манай улсад айлчилж байгаа юм. 

14:00 цагт БНСУ-ын Ур чадварын холбооноос талх нарийн боовны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгөх ажиллагаа болно. 

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14:00 цагаас Дээлтэй Монгол наадам болно.