Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага Төрийн одон медалиар шагнагдлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөнг “Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр гардуулан өглөө.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн хурандаа Дашдоржийн Мөрөн нь хууль зүйн салбарт 33 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд 1977-1980 онд НАХЯ-ны Цэргийн тусгай сургуулийг тусгай дунд, хуульч мэргэжлээр, 1983-1988 онд ЗХУ-ын Москва хотын Дотоод явдлын яамны Академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн байна.

 

Тэрбээр 1980-1983 онд Төв аймгийн аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1993 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэсэгт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэл хариуцсан ахлах ажилтан, 1993-1997 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст тасгийн дарга, 1998-1999 онд ЦЕГ-ын дарга, 2000-2004 онд Улсын их хурлын гишүүн, 2006-2007 онд Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны дарга, 2012-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хууль эрх зүй, бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сараас Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа юм.