Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж таалал төгслөө" гэх ХУУРАМЧ мэдээллийг түгээхгүй байх дээр анхаарна уу!

ikon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
 

"Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таалал төгслөө" гэсэн утга бүхий гарчиг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зургийг эвлүүлэн IKON мэдээллийн сайтын толгой, мэдээний дүрс, сэтгүүлчийн нэр ашигласан зохиомол зураг өнгөрсөн Бямба, Ням гарагаас олон нийтийн сүлжээгээр тархаад байна. 

IKON сайтын үнэн бодит, тэнцвэртэй, хараат бус сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулах эрмэлзэл, нэр хүндийг ашиглан зориудаар тарааж буй ийм ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ-ийг бусдад түгээхдээ нягталж, шалгаж анхааралтай хандана уу хэмээн уншигчдаасаа хүсье. 

Мэдээлэл нь зохиомол болохыг батлах шинж тэмдгүүд, Ikon.mn системийн стандартаас өөрөөр харуулсан алдаанууд байгааг бид баталж байна.

Тус зохиомол зурагтай холбоотойгоор олон уншигч манай редакцид хандан мэдээлэл хүссэн байна. 

Ikon.mn сайтын редакци уг мэдээллийг бэлтгээгүй бөгөөд энэ нь хэн нэгний бусдыг төөрөгдүүлэх гэсэн увайгүй үйлдэл болно. 

 

Ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.