Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гудамжинд ухаангүй, биеэ авч явах чадваргүй байгаа хүнтэй таарвал 103, 102 дугаарын утсанд мэдэгдээрэй

ikon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
  • Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
  • Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
  • Наршилтаас сэргийлэх
  • Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх
  • Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
  • Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
  • Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
  • Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
  • Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар