Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчны талаар хуралдаж, үүрэг өгнө

ikon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар зочид буудалд

09:00 цагаас “XXI зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” олон улсын хурал болно.

Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үeийн асуудлаар хуралдана. Хүүхдийн аюулгүй орчны талаар холбогдох нийслэлийн бүх байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, хариуцлага тооцох асуудлаар хуралдана.

Шангрила зочид буудлын Ballroom танхимд

09:00-12:00 цагт Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын III хурал эхэлж байна. Энэ хүрээнд гурван улсын сайд нар хуралдаж, 12:00 цагт мөн танхимдаа хурлын шийдвэрээ танилцуулна. 

Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд

11:00 цагт  Баяр наадмын үеэр Эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

Есөн хөлт цагаан тугт танхимд

11:30 цагаас  Төрийн дээд цол, одон, медаль гардуулна.

Яармагт

11:40 цагт Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээж, хөдөлгөөнийг нэвтрүүлнэ.

"Хуульчдын танхим"-д

13:00 цагт Хуульчдын мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгнө. 

Сүхбаатарын талбайд

14:00 цагт "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.