Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүй долоон худагт авто спортын тойруулга барина

Б.Ану
2018 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Батсайхан энэ сарын 06-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд “Монголын авто спорт холбоодын нэгдэл” ТББ Хүй долоон худагт төр засгийн дэмжлэгтэйгээр авто спорт тойруулга барин сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа авто спортыг эх орондоо хөгжүүлэх, Хүй долоон худгийн үйл ажиллагааг сайжруулах ажээ.

Тус авто спорт тойруулгад бартаат зам, кросс, уран жолоодлого буюу дрифт, удирдлагатай машин, мото спортын замууд баригдах бөгөөд мөн түүнийгээ дагасан үзэгчдийн суудал, зам талбай, үйлчилгээний төв зэрэг баригдах юм байна.

Авто спорт нь манай улсад сүүлийн 5-6 жилийн дотор эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч одоог хүртэл зориулалтын зам талбайтай болоогүй байна. Тиймээс тус тойруулга баригдсанаар автоспорт сонирхогч залуус зориулалтын зам талбайтай болж бэлтгэл сургуулилтаа тогтмол хийн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргах боломжтой ажээ.

Хүй долоон худаг нь ирээдүйд томоохон бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа дэд бүтэц сайтай, зам талбай, зогсоол ихтэй, засмал замаар хүрээлэгдсэн авто спорт тойруулга байгуулахад хамгийн боломжит газар юм гэж “Монгол наадам цогцолбор” мэдээллээ.