Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хорватын ерөнхийлөгчийн баяр хөөр ба Оросын ерөнхий сайдын баргар царай

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд болсон Орос, Хорватын шигшээ багуудын тоглолтыг ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар Китарович нар үзэж, хөгжөөн дэмжсэн юм.

Хорватын ерөнхийлөгч хатагтай өмнө нь шөвгийн 16-гийн шатанд шигшээ багаа Данитай тоглоход ВИП суудлаас биш, өөрийн улсын фэнүүдийн дунд сууж дэмжиж байжээ.

Харин өчигдөр тэр ОХУ-ын ерөнхий сайд болон FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино нартай зэрэгцэн сууж тоглолтыг үзсэн юм.

Эхлээд Медведевтэй уулзаж гар барихдаа улаан хослол өмссөн байсан ерөнхийлөгч дараа нь үндэсний шигшээ багийнхаа улаан, цагаан хосолсон шатрын хөлөг хэлбэрийн өмсгөлтэй сууж багаа дэмжсэн байна.

Улмаар шигшээ баг нь Оросын багийг торгуулийн цохилтоор ялахад Китарович баярлан хөөрч байгаагаа нуугаагүй юм. Харин энэ үед баргар царайлсан Дмитрий Медведевийн түүн рүү хэрхэн харж байгааг сошиал сүлжээний хэрэглэгчид буулгаж авчээ.

Эх сурвалж: Russia Today