Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гантулга: Тив дэлхийн аваргатай болох зорилго бидэнд бий

А.Намуун, iKon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Монголын пауерлифтингийн нэгдсэн холбоо”-ноос санаачлан 12 дахь удаагийн “Монголын пауэрлиптингийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг спортын төв ордонд зохион байгуулж байна.

Тэмцээнд өсвөр, насанд хүрэгчид, мастер гэсэн ангиллын нийслэл болон аймгуудаас оролцож буй 20 багийн 270 гаруй тамирчид 396 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэхүү тэмцээний ялагч удахгүй манай улсад зохион байгуулагдах пауэрлифтингийн мастер ангиллын ДАШТ-нд оролцох эрх авах юм.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, МПНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Гантулга “Залуучууд энэ спортоор хичээллэн бие бялдраа хөгжүүлж байгаа нь амьдралын зөв хэв маягийг тогтоох, өсвөр үеийнхэнд зөв үлгэр дуурайлал болох, эрүүл амьдрах боломж юм.

Манай холбоо нь пауэрлифтингийн тамирчдыг бэлтгэх, техник тоног төхөөрөмжөөр хангах, олон улсын тэмцээнд оролцуулах гэх мэт бүхий л тал дээр идэвхтэй ажиллаж байна. Цаашлаад тив дэлхийн аваргатай болох зорилго бидэнд бий” гэлээ.

Дашрамд дурьдахад тус холбооны баг тамирчид он гарсаар насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 120 кг-ын жинд Б.Цэрэнчимэд, Пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон арван тамирчин медалийн тавцанд гарч, тив, дэлхийн дээд амжилтыг эзэмшсээр байгаа юм.