Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд хийгдэж байгаа зам засвар, зарим байгууллагын гаднах тохижилтын ажлын явц

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд хийгдэж буй зам засварын ажил, эмнэлгүүдийн гаднах тохижилт болон томоохон гүүрний бүтээн байгуулалтын ажлын явц долоодугаар сарын 4-ний байдлаар хэдэн хувьтай байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас өгсөн мэдээллийг багцлан хүргэж байна.

Эмнэлгүүдийн гаднах тохижилт:

Халдвартын эмнэлэг

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын явц энэ сарын 4-ний байдлаар 60 хувьтай байсан байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж, хашлага суурилуулж, хашаа татаж байна.

“Амгалан” амаржих газар

БЗД, 13 дугаар хороо, Нийслэлийн “Амгалан” амаржих газрын гадна тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна. Зүлэгжүүлэлт, мод тарих, хашаа барих, явган хүний замын хавтан, хашлага суурилуулах мөн ногоон байгууламжийн ажлууд хийгдэж байгаа юм.

БЗД-ийн Нэгдсэн эмнэлэг

БЗД, 22 дугаар хороо Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн гаднах тохижилтын ажлын хүрээнд замын суурь байгуулах, хашлага суурилуулах, явган хүний зам барих ажлууд  50 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар

 

СБД, 1 дүгээр хороо Нийслэлийн “Өргөө” амаржих газрын гаднах тохижилтын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэнэ.

Явган хүний болон авто зам засварын ажил:

Москва хорооллын арын шинэ зам

СХД, 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу, Москва хорооллын араар холбох шинэ замын ажлын явц 78 хувьтай үргэлжилж байна. Мөн чулуун хучилт, орчны гэрэлтүүлэг хийгдэж байна.

Сэлбэ зуслангийн зам 

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн зүүн талаар 1 км шинэ зам барих ажил зургаадугаар сарын 28-нд эхэлсэн билээ. Улаан шугам хүлээлцэж, газар чөлөөлөх ажил явагдаж байгаа. 

Далан давхрын зам 

ЧД, 7-р хороо, Далан давхрын шинэ авто замаас 224-р цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 0.7 км авто замын хашлага суурилуулах, явган хүний замын хавтан байршуулах ажил хийгдэж байна. 

Явган хүний зам 

 

Баянгол дүүргийн 10 ба 22 дугаар хороодын дундуурх 1.07 км авто зам дагуу явган хүний зам барих ажил энэ сарын 3-ны байдлаар үргэлжилж байсан. Тус замын трасст орсон арав гаруй айлын хашааны газар чөлөөлөлт хүлээгдэж байна.

Яармагийн гүүр болон түр замын хучилт

 

Энэ сарын 9-нөөс гүүрний зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн хуучин гүүрийн шинэтгэлийн ажлыг гүйцэтгэнэ.

Сонсголонгийн гүүр

 

Долоодугаар сарын 3-ны байдлаар гүүрний нэгдүгээр захын тулгуурыг бүрэн цутгаж, 2 ба 3-р завсрын тулгуурын худган суурийн бие болон дүүргэлтийн бетоныг цутгасан байсан. Мөн 4 ба 13-р завсрын тулгуурын худган суурийн их биеийг цутгаад байна. 

Чулуун зам

 

Баянгол дүүргийн 23 дугаар хорооны гэр хороолол доторх 300 м холбоос замын ажил үргэлжилж байна. Баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар “Саруул харгуй” компанийн замчид ажиллаж байгаа юм.

БГД, 7 дугаар төвийн авто замын шинэчлэлт

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Мөн Борооны ус зайлуулах шугамын ажил явагдаж байгаа бөгөөд газар чөлөөлөлт хийгдэнэ. 

Шаргаморьт чиглэлийн авто замын засвар, шинэчлэлт

 

СБД-ийн 19-р хороо авто замын засварын ажлын албаныхан наадмаас өмнө бүрэн дуусгаж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байна. Энэ сарын 2-ны байдлаар шинээр зам тавихаас гадна шороон замыг хусч, тэгшлэх ажил хийгдэж байсан.

Хорооллын доторх авто замын засвар 

БГД-ийн 2 дугаар хорооны 33, 34 дугаар байрны авто замын өргөтгөл шинэтгэлийн ажил үргэлжилж байна. Ажлын явц өнөөдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй. Авто зам нь 0,216 км урттай бөгөөд асфальт хучилттай байх юм.

Одоогоор хуучин замын хашлага, бетоныг хуулах, явган хүний замын шинэ хашлага суулгах ажил хийгдэж байна. Мөн дүүргийн 2А, 3А байрны ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Өргөтгөл шинэтгэлийн ажлын хүрээнд хашлага суулгах, хусуулах ажил хийгдэнэ.