Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймаг жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжилтийг эхлүүлэх ажил үргэлжилж байна. 

Орон нутгийнхаа онцлогт тохирсон дэд хөтөлбөрөө баталсан Сэлэнгэ аймгийн удирдлагууд болон тус аймгийн Жендэрийн хорооны гишүүдэд өнгөрсөн пүрэв гарагт Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Жендэрийн зөвлөх баг болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд дэд хөтөлбөрийг нь хэвлэн, гардуулж өглөө.

 

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жендэрийн тэгш байдлыг хангах орон нутаг дахь тогтолцоо бэхжиж, бодлого боловсруулах, төлөвлөх, үнэлэх чадавхи сайжирч, жендэрийн талаарх олон нийт, иргэдийн хэвшмэл ойлголт, хандлага өөрчлөгдөж, эерэг зөв хандлагыг дэмжих, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний ногоо тариалагч эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж дээшилж, цаашлаад тэдний эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, дундаж наслалт нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн авчирна” хэмээн тодотгов.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн О.БуянааОдоогоор 21 аймгаас ес нь дэд хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд мөн найман аймаг жендэрийн дэд хөтөлбөрөө батлуулахаар ажиллаж байна. Жендэрийн Үндэсний хорооны ажлын албанаас ч бас үүнд нь дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотой үнэлгээг хийж амьдралд илүү ойрхон амьд хөтөлбөр боловсруулахад Ажлын алба тууштай дэмжиж ажиллана” гэв.

 

Энэхүү дэд хөтөлбөрийг гаргахад Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслөөс дэмжлэг үзүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн зохицуулагч Б.Алтанцоож “Манай төслийн хүрээнд бид зөвхөн энэ дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулаад үлдээх биш цөөнгүй ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн. Ялангуяа, жендэрийн тэгш эрхийн талаар иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, үүнтэй холбоотой кампанит ажлуудыг Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тул ирэх 8-11 дүгээр сарын хооронд танай орон нутагт мэдээлэл харилцааны кампанит ажлыг эрчимтэй хэрэгжүүлнэ. Үүн дээр та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа “Энэхүү хөтөлбөрийг хэрэгжилтийг хангахад бэлэн болгож бидэнд хөтөлбөрийг маань хэвлэн, хүргэн ирж, түмэнд түгээж, олонд ойлгуулах ажлыг хийж байгаа Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанханд талархаж байна. Цаашид Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Түүний нэг нь аймгийн гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах байрны зураг төсөл хийгдэж байна. Мөн Иргэний бүртгэл мэдээллийг сайжруулах тал дээр аймгийн бүх суманд төсөл хэрэгжихээр болсон” гэв.

“Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Зөвлөх багийн ахлагч, жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан хэлэхдээ “Энэ хөтөлбөр бол салбар дундын хэрэгжих хөтөлбөр. Энэ бол Сэлэнгэ аймгийн хөгжлийн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл эрэгтэй, эсвэл эмэгтэй гэж ялгаврлан авч үзэх биш аль ч хүйсийн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөтөбөр. Танай аймгийн онцлогт тохируулан гаргасан, иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоотой гарсан энэ хөтөлбөр үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” хэмээн ярилаа.