Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Cheetah 3 робот ирвэс гишгүүр харалгүй шатаар өгсдөг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Массачусетсийн Технологийн их сургуулийн мэргэжилтнүүдийн зохион бүтээж байгаа Cheetah 3 робот улам боловсронгуй болжээ.

Зохион бүтээгчид нь саяхан уг робот ирвэсийнхээ шинэ ур чадваруудыг харуулсан видеог интернэтэд байрлуулсан байна. Сайжруулсан робот нь гишгүүр харагдахгүй орчинд шатаар орон зайг баримжаалж гүйх чадвартай болжээ.

“Камерт гишгүүр харагдахгүй бол яах вэ? Аюултай орчин нөхцөлд робот ажиллах бол бид хараандаа хэт итгэх аргагүй болно” гэж тус сургуулийн механик инженерчлэлийн профессор Сан Бэ Ким мэдэгдэлдээ тайлбарласан байна.

Тиймээс тэд робот өөрийн биеийг орон зайн хаана байгааг мэдрэх тусгай алгоритм бүхий мэдрэгч зохион бүтээжээ. Ингэснээр шатаар мацах үедээ бүдэрсэн ч робот нь алдаагаа засаж, цааш бүдрэхгүй явах юм.

Үүнээс гадна Cheetah 3 нь дороо займчих, өвдөгний үеэрээ эсрэг тийш нугарах, үсрэхдээ агаарт биеэ эргүүлэх, түлхэлтийг мэдэрч байрлалдаа буцах зэрэг маш нарийн үйлдлүүдийг хийж чаддаг болжээ.

Робот ирвэсийн шинэ ур чадваруудтай дараах видеоноос танилцана уу.

Эх сурвалж: The Verge