Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулан амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллага өчигдөр "Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд долоодугаар сарын 5-ны 15:00 цагийн үед хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан “ гэсэн мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулан, нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд есөн настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Гэтэл өчигдөр дахиад л долоон настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдлаа.