Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Шатахууны үнийг бууруулах талаар шаардлага тавина

ikon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХНХЯ-ны хурлын танхимд 

9:00-10:30 цагт Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жендерийн талаар баримтлах бодлогыг танилцуулна. 

Улаанбаатар зочид буудлын Номын өргөө танхимд

09:00-13:00 цагт “Нээлттэй Засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө III”-ыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, НЗТ-ийн иргэний нийгмийн форумтай хамтран зохион байгуулна. 

Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд

10:00 цагт Монголын Ногоон намын залуу ногоонтнуудын зохион байгуулж буй "Хүүхэд бидний ирээдүй" сэдэвт онол практикийн хурал болно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хороо хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурдан морины салбар хорооны дарга, Мал эмнэлгийн Ерөнхий газрын болон Гэр бүл, хүүхдийн хөгжлийн газраас холбогдох албан тушаалтнууд оролцож, уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.

10:30 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тай санамж бичиг байгуулна. Санамж бичгийн хүрээнд “Монгол тээвэр нэгдэл” ХХК-ийн гишүүн 20 компанид эхний ээлжид 80 ажлын байр шаардлагатай бөгөөд нийслэлийн Залуучууд хөгжлийн газар залуучуудын дунд нээлттэй ажлын байр зарлаж, тус компанид ажилд зуучлах юм байна.

11:00 цагт “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой мэдээлэл хийнэ. 12 дахь жилдээ болох гэж буй уг наадам үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг сурталчлах ач холбогдолтой юм.

МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд

11.00 цагт Польшийн нэрт туйл судлаач Марек Каменский “Nissan LEAF” маркийн цахилгаан машинаар хийж буй аяллынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Уг аялал ОХУ-ын Калининград хязгаараас Латв, Литв, Орос, Монгол, БНХАУ, БНСУ-ын нутгаар дайран өгөрч, Япон хүрэх юм. 

МАХН-ын төв байранд

11:00 цагт МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. 

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт "Шатахууны үнэ"-ийг хямдруулах шаардлагын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт Төв аймгийн Заамар сумын иргэд "Эко Алтан Заамар" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаар баримт нотолгоотой мэдээлэл хийнэ. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Заамар сумын 200 гаруй гол горхи, булаг шандны 70-80 хувь нь ширгэсэн бөгөөд одоо нутгийн иргэд, хүн малын ганц ундаалга болсон Туул голын эрэг дээр алт олборлож байгаа тус компани голын эргийг тойруулан хашаа татсанаас малчид малаа бэлчээж чадахгүй хүндхэн нөхцөлд амьдарч байна. 

Дэлхийн банк

11:00 цагт “Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого - Улсын хөрөнгө оруулалтыг үр ашгийг сайжруулах нь” нэртэй тайланг танилцуулна. Үүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд, өсөлт, эрсдэлийн дүн шинжилгээнээс гадна улсын хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх анализыг багтаажээ.

Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд

13:00 цагт Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын Хэвлэл мэдээллийн салбар хорооноос баяр наадмын үеийн зохион байгуулалт, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ. Засгийн газар болон НЗДТГ-ын ХМОНХА, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцоно.