Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аум Шинрикё бүлгийн тэргүүн Асахара бусад гишүүдийн хамт өнөөдөр цаазлуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шашны Аум Шинрикё бүлгийн үүсгэн байгуулагч Шоко Асахара, бусад гишүүдийн хамт өнөөдөр өглөө дүүжлүүлсэн болохыг ойрын эх сурвалж мэдээлжээ.

Токио хотын метронд 1995 онд сарин хий цацсаны улмаас 29 хүний амь үрэгдэж, 6,200 орчим хүний эрүүл мэндийг хохироосон хэргийн гол зохион байгуулагчийг Асахара гэж үзэн цаазын ял оноогоод байсан юм.

Энэ жил 63 нас хүрээд байсан Чизуо Мацумото хэмээх жинхэнэ нэртэй тэрээр бусад 12 гишүүний хамт ялын дээд хэмжээг сонсож байв. Асахара 1995 оны тавдугаар сард баривчлагдсан юм.

Улмаар 2006 онд шүүх тэдэнд цаазын ял оноосон боловч ялыг 12 жилийн дараа гүйцэтгэж байна.

Уг шашны бүлэгт элссэн хүүхдүүдийг салгахын төлөө тэмцэж байсан өмгөөлөгч Цуцуми Сакамото, түүний эхнэр, нэг настай хүүг 1989 онд алсан хэрэгт бас Асахара буруутгагджээ.

Аум Шинрикё шашны бүлэг 1984 онд йогын сургууль нэрээр анх байгуулагдаж байв. Одоо хүртэл тус бүлгийн үйл ажиллагааг Японы хуулийнхан анхааралтай хянаж байдаг. Японд нийт 1,650, Орост 460 бүртгэлтэй гишүүнтэй, нийт 1 тэрбум иений ($9 сая) хөрөнгөтэй гэсэн тоо бий.

Тус бүлгийн 24 гишүүн, Асахара өөрөө Японы парламентын сонгуульд 1990 онд өрсөлдөж байсан ч амжилт олоогүй тул төрийн эрхийг хүчээр авах аргад шилжсэн гэж үздэг.

 

Эх сурвалж: Japan Today