Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын тоглогч, “жүжигчин” хочит Неймар Оросын хөлбөмбөгийн талбайд 14 минутыг хэвтэж өнгөрөөгөөд байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д Бразилын супер од Неймар чадварлаг тоглолт үзүүлж, хөгжөөн дэмжигчдийг баясгаж байгаа.

Гэвч тэр бас баашилдаг арга техникээрээ алдаршиж, хүмүүст багагүй шүүмжлүүлж байгаа юм. Ялангуяа шөвгийн 16-гийн шатанд Мексикийн шигшээ багтай тоглохдоо түүний гаргасан ааш авир олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Тэгвэл Швейцарийн RTS сувгийн статистикчид супер одын Оросын талбайд хэвтэж өнгөрөөсөн цагийг тооцоолж гаргажээ. Неймар өнгөрсөн нийт тоглолтын 360 минутын 14 минутыг хэвтэж өнгөрөөсөн байна.

Хамгийн сүүлд Мексикийн шигшээтэй тоглохдоо тэр 5 минут, 30 секунд хэвтжээ.

Нөгөө талаас супер одын эсрэг тоглохдоо өрсөлдөгчид нь илүү их алдаа гаргадаг нь бас харагдаж байна. Тухайлбал түүний оролцсон ДАШТ-ий сүүлийн дөрвөн тоглолтод өрсөлдөгчид нь нийт 23 алдаа гаргаж байсныг тогтоожээ.

Өнөөдөр орой Бразилын шигшээ баг Бельгийн багтай шөвгийн 8-ын шатанд тоглох юм. Тэд 2002 онд хамгийн сүүлд дэлхийн аварга болж байсан ба нийт 5 удаа аваргын цомыг өргөөд байна.

 

Эх сурвалж: Russia Today