Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

LG Electronics ирээдүйн хотын дүр төрхийг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 7 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

LG Electronics-ийн ухаалаг технологиуд нь таны гэр болон ажлын орчинг илүү тохилог болгоно

Кинонд үзүүлдгээр бид ирээдүйн хотыг өндөр технологи хөгжсөн, нисдэг машинууд болон олон нийтийн газар том дэлгэцүүд суурилуулснаар төсөөлдөг. Магадгүй нисдэг машины хувьд бид хараахан бэлэн болоогүй боловч илүү гэрэлтүүлэг сайтай дэлгэцийн хувьд LG Electronics-ийн ачаар хүн төрөлхтөн нэг шатыг ахиулж чадлаа.

LG дэлгэц нь аудиовижуал системийн салбарт хамгийн ирээдүйтэй, хурдацтай хөгжиж буй технологи юм. Эхлээд нисэх онгоцны буудал болон төмөр замын буудлуудад зорчигчдод шаардлагатай мэдээллийг өгөх, цагийн хуваарийг харуулах зорилгоор мэдээллийн шинж чанартай дижитал дэлгэц хэлбэрээр ашиглаж ирсэн. Дараа нь энтертайнмент төвүүд, ресторан, худалдааны төвүүдэд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах гайхалтай сурталчилгааны хэрэгсэл болгон ашиглаж байна.

LG видео хана гэгдэх дэлгэц нь суурилуулахад хялбар мөн уян хатан тул стандарт бус шийдэлд хамгийн тохиромжтой. Жишээлбэл, Стелла Маккартнигийн 2018 оны хавар-зуны шинэ цуглуулга нь АНУ, Европ болон Ази тивийн 11 голлох дэлгүүрт суурилуулагдсан видео ханан дээр гарч, олон нийтэд танилцуулагдаж байна. LG-г сонгосон гол шалтгаан бол олон улсын зах зээлд бүтээгдэхүүн нь тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд нэг үзүүлэлттэй дэлгэцийг бүх төрлийн дэлгүүрийн хананд ашиглаж болох явдал байв. Дэлгэц тус бүр өндөр нягтаршилтай, 450 нит хүртэлх гэрэлтүүлэгтэй тул дээд зэргийн чанартай дүрслэл, гойд сайн зураглалыг дэлгүүрийн гэрэлтүүлэг муу байсан ч үзүүлнэ. 

 

Мөн OLED технологи бүхий дэлгэцийг энэ оны эхээр Лас-Вегас хотноо зохион байгуулагдсан CES 2018 үзэсгэлэнд стандарт бус хананд ашиглах боломжтойг танилцуулсан юм. 246 ширхэг хүнхэр болон төвгөр OLED дэлгэцээс бүрдсэн 2,74 метрийн өндөр дэлгэц нь мянга мянган хэрэглэгчдэд цоо шинэ мэдрэмжийг өгч чаджээ. LG OLED технологи бол өөрөөсөө гэрэлтэгч пикселүүдээс бүрдсэн дээд зэргийн дүрслэлийг гайхалтай тодоор үзүүлдэг юм. Нэмэлт гэрлийн эх үүсвэр шаарддаггүй тул дэлгэц нь нимгэн, хөнгөн мөн уян хатан байж чаддагаараа онцлогтой. Цор ганц технологитой LG Open Frame OLED дэлгэцийг бизнесийн зорилгоос шалтгаалан видео-ханыг урлагийн бүтээл эсвэл мэдээллийн дэлгэц хэлбэрээр ашиглах боломжтой.

“LG-ийн хувьд ирээдүйн хот гэдэг нь юун тэргүүнд оршин суугчдын тав тухыг хангасан, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх явдал юм. Бид дэлхийн нийтийн технологийн чиг хандлагыг тодорхойлж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бизнест зориулсан технологийг бүх шатанд хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн Алмата Казахстаны LG Electronics компанийн Маркетингийн албаны захирал Наталья Новикова хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.