Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

“21-р зууны ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” ОУ-ын хурал Монголд болно

Б.Ану
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
https://www.idea.int/news-media/multimedia-reports/global-state-democracy

- Монгол улсад зохион байгуулагдаж буй Ардчиллын олон улсын хурлын үндсэн илтгэгчдийг танилцуулж байна -

Ардчиллын сүүдэр 21-р зуунд улс төрийн бүх талбарыг өнгөөр ялган будсан. Тэр ч утгаараа бүх нийтийн үзэл суртлыг эрдэм шинжилгээний онцлогоор нягт нямбай судлах хэрэгцээ бий болов. Дэлхий нийтийн засаглалын асуудлыг зохицуулж, ардчиллын хүсэл эрмэлзлийг тохируулахын тулд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Дэлхийн Нийгмийн Сан (WSF), IRIM Судалгааны Хүрээлэн хамтран Ардчиллын асуудлаарх олон улсын бага хурал зохион байгуулах гэж байна.

Монголын анхны хараат бус судалгааны байгууллагуудын нэг болох IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадамтай зэрэгцэн тус бага хурлыг Монгол улсад зохион байгуулах хүндэт үүргийг хүлээн авчээ. 

Нөгөө талаар энэ хурал нь олон улсад өмнө нь тулгарч байсан сорилт, бэрхшээлийн эсрэг ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх үндэсний батламж болж буй хэрэг ажээ.

 Англи болон Монгол хэл дээр хоёр өдрийн турш зохион байгуулагдах тус бага хурал нь шинэ мянганы ардчилалд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байна. Олон улсын болон үндэсний хэмжээний 30 гаруй эрдэмтэн, судлаачид илтгэлээ танилцуулах бөгөөд эдгээр сэдвүүдэд онолын гүнзгийрүүлсэн мэдлэгийг хуваалцах үүднээс бүрэлдэхүүн тус бүр нэр хүндтэй үндсэн илтгэгчид оролцох юм.

Хурлын эхний бүрэлдэхүүн хэсэгт иргэний нийгмийн үүрэг болон иргэний оролцооны талаар хэлэлцэх бөгөөд Калифорнийн их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор, Доктор Стивен Фиш (Steven Fish) үндсэн илтгэгчээр оролцох юм байна. 

Хоёрдугаар хэсгийн илтгэлүүд хот, хөдөөгийн ялгаа тэр тундаа Азийн орнуудын жишээн дээр танилцуулагдах ажээ. 

Улс төрийн боловсролын академийн тэргүүн, Холбооны Бүгд Найрамдах Герман улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Доктор Д. Ганбат энэ сэдвийн үндсэн илтгэлийг танилцуулах юм байна. 

Гуравдугаар хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай үндэстэн дамнасан компаниудын жишээн дээр төвлөрсөн байгалийн нөөцийн менежмент, авлигын талаарх илтгэлүүд танилцуулагдах бөгөөд бүрэлдэхүүн хэсгийн үндсэн илтгэлчээр Австрали улсын Грифиттын Их сургуулийн Олон Улсын Бизнес болон Ази Судлалын тэнхимийн ахлах багш Доктор Тапан Саркер (Tapan Sarker) оролцохоор болжээ. 

Ардчиллын гол асуудлуудыг судлахаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа эрдэмтэн, судлаачдын дунд сонгон шалгаруулалт зарлаж, эрдэм шинжилгээний өгүүлэл хураангуйг хүлээн авсан байна. 

Хүчтэй сонгон шалгаруулалтын үр дүнд Дэлхийн Нийгмийн Сан, IRIM судалгааны хүрээлэн хамтран 13 өөр орны 16 олон улсын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг шалгаруулж тэтгэлэг олгосон байна. Үүнээс гадна бага хурал нь гадаадад амьдарч буй үндэсний дөрвөн эрдэмтэн, судлаач нарт аяллын тэтгэлэг олгож байгаагаараа онцлог юм. Хурлын бас нэгэн хувь нэмэр бол хуралд танилцуулагдах илтгэлүүд Дэлхийн нийгмийн сангийн “Дэлхий судлал ном”-ын цуврал болон хэвлэгдэн гарах юм байна. 

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.