Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"XIV Далай багшийн мэлмий гийсний 83 насны ойн өдөр төрсөн хүүхдүүдэд бэлэг өгнө"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дээрхийн Гэгээн XIV Далай багшийн мэлмий гийсний 83 насны ой маргааш тохиох юм байна. Ойд зориулсан буян номын үйл ажиллагааны талаар өнөөдөр Бурхны шашны сүм хийдүүд болон төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын сүсэгтний холбоо УЗГ н.Батзориг " Бид долоодугаар сарын 6-нд Улаанбаатар хотын төрөх эмнэлгүүдэд төрөх бүх хүүхдэд бэлэг гардуулна. Энэ үйл ажиллагаанд Бурхны шашны бүх ТББ оролцож байгаа. Жишээ нь, Монголын сүсэгтний холбоо Нэгдүгээр төрөх эмнэлэгт төрсөн эх болон хүүхдүүдэд бэлэг өгөхөөр хуваарилагдсан" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах Төв, номын багш "Манай төвөөс зургаадугаар сарын туршид 100 сая маани унших буяны үйл хийж өндөрлөлөө. Үүнд маш олон монголчууд ирж, бид хамтын хүчинд 105 сая гаруй Дүнчүүр маани уншиж, маш их буян хийсэн.

Бид энэрэл нигүүслийн бурхны хувилгаан гэж биширдэг далай багшийн ач тусыг дурсъя. Бурхны ном гэдгийг энэ дэлхий нийтэд хадгалж үлдээж байгаа хүн юм. Дээрхийн гэгээнтэн 1959 онд өөрийн нутаг орноо орхин олон орноор явж, бурхан багшийн сургаалийг олон хүнд хүргэсэн гавьяатай.

Барууны орнуудыг бурхны орны гэрэл тусаагүй харанхуй орон гэдэг байсан. Тэр харанхуй оронд номын гэрэл гэгээг авчирсан хүн бол Далай багш. Би өөрөө Австрали хүн. Манайд Далай багш 13 удаа морилон ирж, асар өргөн сургаалийг хүргэсэн.

Энэ Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв Монголд байгуулагдсан шалтгаан нь Дээрхийн гэгээнтэн Далай лам өмнөд сайхан өв уламжлалаа сэргээхэд туслаарай гэж айлдсаны дагуу бид энд үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрхийн гэгээнтэн бидний дунд амьдарч байна гэдэг бол энэ амьдралын утга учиртай амьдрах, амар амгалангийн шалтгааныг бүтээх үлгэр дуурайлал бидний дунд байна гэсэн үг. Бидэнд сургаж байгаа үлгэр дуурайллыг дагаж чадвал бид Далай ламд барьж байгаа хамгийн дээдийн бэлэг болно" гэв.

Долоодугаар сарын 6-ны өдөр хүүхдүүдэд бэлэг өгөх хуваарь:

  Эхний ээлжийн бэлэг хүргэлт 13:00 цагт (00:00- 12:00 цагт төрсөн хүүхдүүдэд)

  Хоёр дугаар ээлжийн бэлэг хүргэлт 23:00 цагт (12:00-23:59 цагт төрсөн хүүхдүүдэд)

-    1-р амаржих газарт Монголын сүсэгтний холбоо ТББ

-    2-р амаржих газарт Жавзандамба хутагт төв ТББ

-    3-р амаржих газарт Таны буянд даган баясъя ТББ

-    ЭНЭМҮТөвд Энэрэл нигүүсэл оюун билгийн төв ТББ-ууд хуваагдан бэлэг хүргэнэ.

Энэ өдөр явагдах бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй учир сүсэгтэн олон хүссэн нь очиж болох аж.

Буян номын үйл ажиллагааны хөтөлбөр

04:00-06:00 цагт Гандантэгчинлин хийдэд:

Гэвш лхарамба Жадо ринбүчи багш Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзэнлин дацанд нэг хоногийн турш сахидаг “Тэгчэн Сожон" буюу "Их Хөлгөний тэтгэн ариусгах" сахил хүртээнэ.

12:00-14:00 цагийн хооронд Жанрайсигийн талбайд:

  • Лам хуврагууд Далай багшдаа мандал өргөнө.
  • “Надтай адил нартай дэлхий" хүүхдийн шинэ дууны нээлт болно.
  • Далай лам ба монголчууд сэдэвт номын айлдвар болно.
  • “21 Дарь эхийн ачлал" мөргөлийн дууг “Манай гэр бүл" хүүхдийн асрамжийн гззрын хүүхдүүд дуулж, бүжиглэнэ.
  • Дээрхийн гэгээн XIV Далай ламын үйлс зохионгуй сэдэвт номын айлдвар болно.
  • "Мөргөлийн түрлэг" дуун өрлөг. Дуучим Д.Ариунбаатар.

18:30-21:00 цагийм хооронд Жанрайсигийн талбайд:

  •  Далай багш “Дэлхийн оюун санааны удирдагч болох нь сэдэвт номын айлдвар болно.
  • “Дүнчүүр маани" хөгжөөнө.
  • Асуулт хариултын тэмцээн, 10 хүн урамшуулна.
  • Цаглашгүй 4-ийн бясалгал хийнэ.
  • МБШТөв Гандантэгчэнлин хийдээ гороолно.