Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 200 гаруй амьтны барималтай цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгөөр байгуулжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 120 мянгатын автобусны буудлын хойд талд "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэн бий болж, хэдийн хүүхэд багачуудын хөлд дарагджээ.

Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар  захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтадын баримал хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан байна.

Хад чулууг ашиглан байгалийн тогтоцыг харуулсан хэсгүүдийг бий болгож, ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49 сая төгрөгийн өртөгөөр хийгджээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамалтай.

Цэцэрлэгийн баримлуудыг эвдэлж сүйтгэх, хулгайлах зэргээс сэргийлэх үүднээс камерийн хяналтыг сайжруулж, цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь хянах камержуулалт болон услалтын  иж бүрэн системийг шинэчлэн хийсэн байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ  "Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна Хан-Уул дүүрэг дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Энэ ондоо багтаан  дүүргийн Нисэх, яармаг орчимд "Дөрвөн улирал"-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна" хэмээн хэллээ.

Амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог аж.

"Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэнгээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг mpa.mn /Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг