Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Аймгуудын наадмын тов гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас аймгуудын баяр наадмын товыг тогтоолоо. Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг 7 дугаар сарын 21-22-нд хийх шийдвэр гаргалаа.

Харин Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир:

  • Дорноговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 28-29-нд,
  • Өмнөговь аймгийн наадмыг 7 дугаар сарын 05-06-нд,
  • Говьсүмбэр аймгийн наадмыг 7 дугаар сарын 07-08-нд,
  • Дорнод, Дундговь, Төв аймгийн наадмыг 7 дугаар сарын 09-10-нд,
  • Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн наадмыг 7 дугаар сарын 10-11-нд,
  • Хэнтий аймгийн наадмыг 7 дугаар сарын 13-14-нд тэмдэглэхээр тогтоолоо.

Аймгууд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг өөрчлүүлэх саналаа Засгийн газарт ирүүлжээ.