Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нэймар өөрийгөө баашлаагүй гэв

SPS телевиз
2018 оны 7 сарын 4
SPS
Зураг зураг

Бразилийн довтлогч Нэймарыг хэтэрхий баашилж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байгаа билээ. Тэдний нэг нь Мэксикийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч бөгөөд Нэймар бусад тоглогчдод буруу үлгэр дууриал үзүүлж байна гэж хэлсэн юм. Тэгвэл Нэймар тэрхүү мэдээлэлд тайлбар хийж, ямар нэг хэтрүүлэн жүжиглэсэн зүйл байхгүй, зовиур маш их байсан гэж хэлжээ. Тэрээр мөн “Тэр бол бохир тоглолт байсан. Бөмбөг рүү биш хөл рүү минь дайрсан. Тэгж тоглож болохгүй.” гэж хэлсэн байна.

Нэймарын хувьд Мексикийн эсрэг хийсэн тоглолтод нэг гоол оруулж, гоолын дамжуулалт өгч багийнхаа довтолгооны ноён нуруу нь болсон. 

Бразилийн дасгалжуулагч Тите өөрийн багийнхаа лидер Нэймарыг өмөөрч “Лаюун түүний хөл дээр гишгэсэн. Тэр хүртэл Нэймар үнэхээр сайн тоглож байсан” гэж хэлсэн байна.

Зураг