Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дэнвэр Наггэтс Вилсон Чандлэрийг Филаделфи хот руу явууллаа

SPS телевиз
2018 оны 7 сарын 4
SPS
Зураг зураг

Энэ зун багийнхаа хүчийг довтлогчоор зузаатгахаа илэрхийлээд байсан Филаделфи 76 баг Вилсон Чандлэрийг өөрийн болголоо. Энэ наймаа нь аль аль багт ашигтай наймаа болсон байна. Учир нь түүнийг явуулснаар Дэнвэр Наггэтс баг цалингийн цэснээс 50 сая ам.доллар хасуулж татвар төлөлт нь 51.3 сая ам.доллароос 14.3 сая ам.доллар болж буурах юм. 12.3 сая ам.долларын Чандлэрийн гэрээ нь харин 76-чуудад төдийлөн дарамт болохгүй. Учир нь Филигийн хувьд цалингийн цэсэндээ хангалттай зайтай байсан аж. 

ЛэБрон Жэймс Лос Анжэлэс руу явж, Пол Жорж багтаа үлдэж, Кавай Леонардтай ярилцахад удаашралтай байгаа учраас Филаделфи хотын “хувьсгалчид” өөр гарц хайж, жигүүрээ зузаатгахаар шийдсэн нь энэ юм. 

Чандлэрийн хувьд өнгөрсөн улиралд талбайд 30 гаран минутыг өнгөрүүлэхдээ 10 оноог дунджилж, аркны араас 35.8 хувьтай довтолж байсан билээ. 
Харин зарим эх сурвалжууд энэхүү наймааг 76-чууд Кавай Леонардыг өөрсдийн болгохдоо ашиглах хөзөр болж болох талаар таамаглан бичиж байна.

Зураг