Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж цэцэг навчаар гоёж, өнгө төрхөө өөрчиллөө

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИД-ийн урд байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил хийгдэж дуусжээ. Шинэ гудамжны нээлт долоодугаар сарын 5-нд буюу маргааш болох юм байна.

Тус гудамжинд 2,400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьжээ. Мөн орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулсан байна.

4,284 м.кв газарт зүлэг тарин мод хэлбэржүүлэлт хийж, ногоон байгууламжуудад троссон хашлага хийжээ.

Гудамжийг бүхэлд нь гэрэлтүүлэх гэрэлтүүлгүүд, иргэд суухад тухтай шинэ сандалнууд байршуулсан байна. 

Тохижилтын ажилд нийт 400 сая төгрөг зарцуулсан гэдгийг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын шийдвэрээр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингээд цэцэг навчаар гоёсон Б.Цэрэндоржийн гудамжны тохижолттой танилцацгаая. /Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг