Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

2030 онд биднээс ямар ур чадварыг шаардах вэ?

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Jim Young

Цаг үеэсээ хожимдохгүйн тулд хүмүүсийн сургуульд сурах зүйлс хангалтгүй болоод удаж байна. Энэ талаар нэгэн дэлгэрэнгүй, сонирхолтой судалгааг ”McKInsey Global Institute”-ээс хийсэн нь “Ирээдүйн ажлын байр ба ур чадварын өөрчлөлт” судалгаа юм. Тус судалгаанд ур чадваруудыг ерөнхий таван ангилалд авч үзсэн байна.

Үүнд: 

  1. Бие болон гар удирдлагат ажиллагаа
  2. Суурь мэдлэг 
  3. Мэргэжлийн мэдлэг 
  4. Нийгмийн болоод харилцааны ур чадвар
  5. Технологийн чадвар гэж тав ангилж, ангилал тус бүрээ мөн тав, таваар салгажээ. 

Тэгвэл дээрх чадваруудаас алийг нь өөртөө эзэмшвэл 2030 онд “хоцрогдохгүй” вэ?

АНУ-ын бүх мэргэжлийн салбарт ур чадвар бүрийг ашиглагдсан тоогоор буюу биднийхээр ажлын байрны зах зээл дэх тоо гэж хэлж болох үзүүлэлтээр тогтоожээ. Ердөө 2 жилийн өмнө биеийн ур чадвар, суурь мэдлэг шаардсан ажил дийлэнх байсан бол 2030 он гэхэд технологийн ур чадвар шаарддаг ажил дийлэнх болж, бүхий л салбарт ашиглагдана гэсэн байна. Нэг зүйлийг дахин хэлэхэд та ямар ч мэргэжлийн болоод мэргэжлийн бус ажил хийх байсан ч шинэ технологи, түүнийг ашигладаг байх нь чухал болно. 

Зураг 1, Одоо ашиглагдаж байгаа ур чадварууд ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ?

 
Ерөнхийд нь хүний ур чадвар дээр тогтсон ажил мэргэжилд технологи хэрхэн нөлөөлөхийг харуулжээ. Технологи, нийгмийн харилцаа болоод мэргэжлийн мэдлэг гурвыг илүүтэйгээр эзэмшсэн бол ирээдүйд та ажлын байртай, “ард хоцрохгүй” гэж хэлж болно.

Илүү дэлгэрэнгүй тодорхойлсон 25 чадварыг дээрхтэй адилаар судалсан дүнд Америк, Европ гэх хоёр тивийн ажлын байрыг хамруулсан байна.

Хамгийн их өсөлттэй дүнгээр мэдээллийн технологийн чадвар, шинийг санаачлагч байх, бүтээлч сэтгэлгээ зэрэг оржээ. Эдгээр ур чадвар 10 жилийн дараа таныг тодорхойлох байр суурь болох нь.

Зураг 2, 

 

Дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой. 

Эх сурвалж: McKInsey Global Institute