Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Германы инженер гар утасны “аюулгүйн дэр”-ийг худалдаанд гаргана

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг гар утсаа унагаж, дэлгэцээ хагалах нь өнөөдөр хүн бүрт хэзээ ч тохиолдож болох санхүүгийн эрсдэл болоод байна.

Тэгвэл Германы Аален их сургуулийн инженер Филип Френзэл гар утсанд зориулсан “аюулгүйн дэр”-ийг зохион бүтээжээ. Унах үед хөл нь дэлгэгддэг энэхүү гар утасны гэрийг тэр өөрийн хамтрагч Питер Майертай хамтран зохион бүтээснээ нэг сарын дотор зах зээлд гаргахад бэлэн болоод байна.

Френзэл уг бүтээлийнхээ патентыг авснаас гадна Германы Мехатроникийн Нийгэмлэгийн шагналыг хүртжээ.

Гар утас доош чөлөөтэй унаж байгааг мэдрээд найман ширхэг хөл гэрнээс дэлгэгддэг юм байна. Эдгээр хөл нь бас доргионыг сааруулах, зөөлөн газардуулах үйлчилгээтэй.

Өмнө нь ийм шийдэлтэй бүтээгдэхүүн гарч байсан ч овор хэмжээ нүсэр байснаас амжилт олоогүй юм.

Эх сурвалж: The Verge