Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн"

Б.Сувд, iKon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянхонгор аймагт таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэг бүртгэгджээ.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн газартай холбогдож тодруулахад "Энэ сарын 1-ний өдөр таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.  Сэжигтэн Н-г шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "28 настай Н нь сумын нягтлан бодохын ажилтай. Түүнийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж, өчигдөр цагдан хорьсон" гэж нэмж хэлэв.