Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн замд онхолдох, нийслэлд явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх байна

ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд нийт 427 дуудлага ирсэн байна.

Үүнээс 283 нь зам тээврийн ослын шинжтэй. Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 13 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 

Нийслэлд:

  • БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироосон,

Орон нутагт:

  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгджээ. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байна. 

Санамж
Хэрвээ жолооч та аялал, амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа бол тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчих, мөн хамгаалах бүсийг хэрэглэж хэвших, явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй байх, жолооч та явган зорчигч нараа хүндлэн гарц, гарамтай хэсэгт хурдаа сааруулж зам тавьж өгсөнөөр энэ төрлийн осол, хэрэг буурах боломжтой гэдгийг байнга санаж хөдөлгөөнд оролцоорой. 

 ЗЦА-наас амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийн зам болон Улаанбаатар хотоос гарах чиглэл, зуслангийн замд хөдөлгөөний ачаалал их байсан бөгөөд хяналт шалгалтыг байнгын болон хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр зохион байгуулж ажиллажээ.