Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Лэброн Жэймс ЛАЛ-тэй 4 жилийн $154 саяын гэрээгээр нэгдлээ

SPS телевиз
2018 оны 7 сарын 2
SPS
Зураг зураг

Чөлөөт агентын зах зээл нээгдсэнээс хойш үзэгч та  бидний хүсэн хүлээсэн мөч ирж ЛэБрон Жэймс шийдвэрээ өнөө өглөө зарлалаа. Тэрээр дараагийн 4-н жил Лос Анжелес Лэйкерс багт тоглохоор болсон бөгөөд боломжит хамгийн том буюу $154 сая долларын гэрээг хийсэн байна.

Энэ жил 33 настай Жэймст Филадельфиа, Хьюстон, Кливленд гэсэн өөр сонголтууд байсан бөгөөд харин бусад багуудын хувьд түүнийг авахын тулд наймаа хийхээс өөр боломж байгаагүй юм. Хэдий ЛэБрон Жэймс Кавай Леонардын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч Жэймс ийнхүү шийдвэрээ түрүүлэн гаргалаа.

Ийнхүү ЛэБрон Жэймс Лэйкерст ирсэн нь Өрнөд бүсийн төдийгүй Лигийн хүчний тэнцвэрийг тэр чигт нь өөрчлөв. Ингээд ЛэБрон Жэймсын гэрээг дэлгэрэнгүй харвал:

2018-2019 оны улиралд $35.65 сая

2019-2020 оны улиралд $37.43 сая

2020-2021 оны улиралд  $39.21  сая

2021-2022 оны улиралд $41.0 сая

Нэг таатай мэдээ нь хэдий ЛэБрон Жэймс ирж буй  2018-2019 оны улиралд $35.65 саяын цалинтай ч Лэйкерсын цалингийн цэс $82 сая доллар болж байгаа ба тэдэнд цаана нь $19 саяын зай үлдэж байгаа ажээ.

Чөлөөт агентын зах зээл хаагдахад 5 өдөр үлдээд байгаа бөгөөд ЛэБрон Жэймсын хамтаар аваргын төлөө зүтгэх хүсэлтэй олон ахмад тоглогчид Лэйкерсыг сонгох магадлалтай байгаа юм.

Зураг