Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn Англи хэлний ШУУД хичээл Есдүгээр сараас үргэлжилнэ

ikon.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

iKon сайт, Сондор Хилэн төвтэй хамтран хүргэдэг Англи хэлний шууд хичээл нийт 62 дугаарыг амжилттай хүргээд байна. 

Бий болсон 62 удаагийн хичээлийн сангаас та бүхэн англи хэлний 26 цагийн дүрмийн хичээлийг үзэж болохоос гадна ахисан шатны хичээлүүдийг дугаар 55-аас нөхөн үзэх боломжтой. 

Бид зуны амралтын хугацааг тохиолдуулан энэхүү хичээлийн хөтөлбөрөө түр завсарлуулж есдүгээр сараас үргэлжлүүлэхээр “Сондор Хилэн” төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбаттай тохиролцоод байгааг "Хичээл хэзээ гарах вэ" гэж хандсан уншигчиддаа дуулгаж байна.  Есдүгээр сарын аль өдрөөс хичээл үргэлжлэх вэ гэдгийг бид тухайн үед нь зарлах болно. 

Есдүгээр сар хүртэл өнгөрсөн 62 удаагийн хичээлээ нөхөн давтаж байхыг С.Төмөрбат багш суралцагчиддаа захилаа. 

Уншигч, үзэгчид та бүхэн iKon.mn сайтын LIVE хэсэгт байршиж байгаа 62 хичээлийг АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ гэсэн булангаас ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ нөхөн үзэж зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. 

 
 

Бид цаашдаа англи хэлний хөтөлбөрийг дүрэм, яриа хосолсон мөн үг цээжлэх аргууд зэрэг хичээлийн хэлбэр, агуулгын илүү олон төрлөөр сонирхолтой байдлаар хүргэхээр төлөвлөж байна. 

 

iKon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.