Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хонда компани алдарт Асимо роботоо тэтгэвэрт гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Японы Хонда компани хүн дүрст Асимо нэртэй роботыг олон жилийн өмнөөс хөгжүүлж ирсэн билээ.

Тэгвэл өчигдөр тус компани энэхүү бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг зогсоож, оронд нь Асимогийн технологийг ашигласан илүү практик амьдралд хэрэгтэй роботуудыг бүтээхээр болсноо зарлажээ.

Жишээ нь ахмад настныг асардаг, жолоочгүйгээр эд зүйлсийг тээвэрлэдэг роботууд хийхээр болсон байна.

Асимо нь Advanced Step in Innovative Mobility гэсэн үгсийн товчлол бөгөөд бүр 1980-аад оны үеэс санааг нь гаргаж, 2000 онд бодитоор танилцуулж байсан юм. Асимо нь хоёр хөл дээрээ явдаг, хөдөлгөөнтэй олон биетийг зэрэг таньдаг, биетийн орших зай, хөдөлгөөний чиглэлийг мэдэрдэг, хүний дуу хоолой, гарын дохиогоор удирдагддаг робот байв.

Мөн 130 см өндөр, 54 кг жинтэй, 51.8 вольтын лидиум-ион баттерейгаар нэг цаг ажилладаг байжээ.

Хонда компани энэ оны эхээр болсон CES (Consumer Electronics Show) арга хэмжээний үеэр шинэ роботуудын концепцийг танилцуулж байв.

Эдгээр нь хүн дүрстэй биш боловч амьдралд илүү хэрэгцээтэй, тодорхой нэг зорилгод чиглэсэн байхаар зохион бүтээгджээ.

Тэдгээрийн танилцуулгыг дараах видео дүрснээс үзнэ үү.

Эх сурвалж: The Verge