Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ долоон хууль баталлаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 15:20 цагт эхэлж, долоон хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийж баталлаа.

Батлагдсан хуулийн төслүүд:

  1. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  2. Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд/Засгийн газар 2018.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан нарын 3 гишүүн 2018.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  4. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  5. Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  6. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  7. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудал буюу долоон хуулийн эцсийн хэлэлцүүлэг, УИХ-ын хоёр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, найман хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудлын 13-т байсан Захиргааны ерөнхий хуулийн төслөөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.