Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томиллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томиллоо.

Засгийн газраас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар болгон зохион байгуулж, УБЕГ-ын даргаар Б.Баасандоржийг томилсон.

Тэгвэл өнөөдөр Эрдэнэбатын Эрдэнэсүрэнг Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Э.Эрдэнэсүрэн өмнө нь УИХ-ын Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ахлах зөвлөх, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан.

Мөн Самдангийн Энхбаатарыг Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. С.Энхбаатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн төв, Бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагад мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд даргаар ажиллаж байжээ.