Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ дахь АН-ын бүлэг гэр хорооллын дахин төлөвлөлтийг шаардана

ikon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим ажилтай газар дээр нь очиж танилцан, нийслэлийн удирдлагуудыг шаардаж ажиллахаа илэрхийллээ.  

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 2014 онд эхэлж, 24 байршилд 35 аж ахуйн нэгж ажлыг гүйцэтгэхээр эхэлсэн. Гэвч сүүлийн 2 жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил дэмжлэггүй, тодорхой шийдэлгүй гацаад байна. Энэхүү хариуцлагагүй байдлын улмаас иргэд хохирсон нь цөөнгүй байгаа юм. Зарим иргэд энэ мэт удааширсан асуудлаас үүдэн хэдэн жил түрээсийн байраар амьдарч байгаа аж. 

Мөн компани нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн боловч нийслэлийн зүгээс нийгмийн дэд бүтцийг шийдвэрлэх алхамыг хийхгүй байгаа аж. Уг нь дахин төлөвлөлтийн ажил нь цогц төлөвлөлт. Өөрөөр хэлбэл тэнд сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг нийслэлийн зүгээс шийдвэрлэх шаардлагатай юм. Гэвч энэ ажил бүрэн зогссон байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Гангар Инвест”, “Баганат өргөө” зэрэг компанийн барилгууд баригдан, айлууд нүүж орсон байна. Эдгээр компаниудын хувьд сургууль, цэцэрлэгийн газрыг чөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийг хэрхэн барих талаар шийдэл гаргаагүй, төсөвт суулгаагүй байна. 

Түүнчлэн санхүүжилтийн дэмжлэг байхгүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй болсон зэрэг ойлгомжгүй бөгөөд зогсонги байдалтай зүйл цөөнгүй байгаа аж. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ийнхүү зарим нь зогсонги байдалтай, зарим нь барилгаа ашиглалтад оруулсан боловч орчны тохижилт, дэд бүтцийг хийгээгүй зэргээр нийслэлийн удирдлагаас хамаарах асуудлуудтай байгаа юм байна. 

НИТХ дахь АН-ын бүлгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой тавьсан асуулгын хариуг өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргааас сонсох юм. 

 

Эх сурвалж: НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг