Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд агаарт хэлбэрээ өөрчилдөг “Нисдэг Луу” зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд робот техникийн хөгжил эрчимжиж байгаа.

Тэгвэл Токиогийн Их сургуулийн эрдэмтэд дөрвөн хөдөлгүүр нь хоорондоо уялдаатай ажилладаг DRAGON нэртэй нисдэг лууг зохион бүтээжээ.

DRAGON нь “Dual Rotor embedded multilink Robot with the Ability of multi-deGree-of-freedom aerial transformatiON” гэсэн үгсийн товчлол юм байна.

Уг дроны гол давуу тал нь хэлбэрээ янз бүр болгон өөрчилж чаддаг. Өөрөөр хэлбэл давчуу, бага зайтай орчинд тохируулан хэлбэрээ өөрчилж, нисэх чадвартай гэсэн үг.

Одоогоор бүтээсэн загвар нь ердөө 3 минут хүртэл хугацаанд нисэж чадаж байгаа юм. Цаашдаа уг бүтээлээ 12 хүртэл тооны модулиас бүтдэг, хэлбэрээ өөрчлөн хавчигч гар болж, янз бүрийн обьектыг өргөн тээвэрлэх чадалтай болгохоор зохион бүтээгчид нь ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Quartz