2019/08/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
12°
11:00
S32
13°
12:00
S32
14°
13:00
S32
15°
14:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уралдаанч хүүхдийн даатгалын хураамжийг 100,000, нөхөн олговрын хэмжээг 20 сая төгрөг байхаар тогтжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар танилцуулсан юм. Тэрбээр дараах гурван асуудлаар мэдээлэл өглөө.

Наймдугаар сараас хүүхдийн суудлыг 63,000 төгрөгөөр худалдаж авах боломж бүрдлээ

Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирчээ. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослын улмаас нас барж байгаа аж. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой юм. Эцэг, эхчүүдийн дунд автомашины суудал яагаад хэрэглэдэггүй талаар судалгаа хийхэд 90 орчим хувь нь хэт үнэтэй гэх хариултыг өгсөн байна.

Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг. Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48,000-63,000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулсан аж. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас импортлогчдод аюулгүй суудлыг ийм үнээр оруулж ирэх санал тавихад “Номин” компани саналыг хүлээн зөвшөөрчээ.

Ингээд наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг хямдруулан 63 мянган төгрөгөөр худалдан авах боломжоор хангаж байгаа юм. Мөн энэхүү автомашины хүүхдийн зориулалтын суудлыг авснаар үнэ төлбөргүй гэнэтийн ослын даатгалд хамрагдах нэг жилийн эрх олгоно гэв.

Хүүхэд хамгааллын даатгалын үйлчилгээг нэвтрүүллээ

Хоёрдугаарт, хүүхэд хамгааллын даатгалын бүтээгдэхүүнийг Азидаа анх удаа нэвтрүүлжээ. Сүүлийн үед эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоох болсон нэг асуудал бий. Тэр нь хүүхэд ор сураггүй алга болоод, олддоггүй, хүчирхийлэлд өртөх зэрэг асуудлууд юм.

Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгожээ. Эхний ээлжинд эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7,000-9,000 хүүхдийг төрөөс хамруулах аж.

“Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэлүүд тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх боломж нээгдэж байгаа юм.

Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалын нөхөн олговрыг нэмэгдүүлнэ

Гуравдугаарт, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж анх удаа амжилттай туршсан байна. 

Энэхүү цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл зэргийг бүртгэхээс гадна уралдаанд оролцуулж буй уяачдын мэдээллийг давхар бүртгэх боломжтой аж. 

Үүлэн технологид суурилсан энэхүү системийг нэвтрүүлснээр 

  • Монгол Улс даяар уралдаанд оролцож байгаа бүх хүүхдийн мэдээллийн баазыг бүрдүүлэх зорилтыг тавьж, 
  • Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжуудаар олгогдсон эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх 
  • зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх буруутай этгээдэд холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой болж байна.

Энэ жил энэхүү цахим бүртгэлийг 21 аймагт Үндэсний их баяр наадмаар нэгэн зэрэг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд хурдан морь уралдаанч хүүхэд заавал даатгагдсан байх ёстой юм. Гэвч өнөөдрийн байдлаар уралдаанч хүүхдийн даатгалын тохиолдолд олгох нөхөн олговрын дээд хэмжээ 5 сая төгрөг байна. Энэ нь хүүхэд осолдож бэртсэн, хүнд хэлбэрийн гэмтэл авсан тохиолдолд тээвэрлэлтийн болон нөхөн сэргээх эмнэлгийн үйлчилгээнд хүрэлцэхгүй байгаа юм. 

Зарим тохиолдолд бэртэл гэмтлийн зэргээс шалтгаалан газраар тээвэрлэх боломжгүй тохиолдол цөөн биш гарч байна. Иймээс эх орны аль газар байгаагаас үл шалтгаалан уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг аврахын тулд даатгалын нөхөн олговрын хэмжээ бодитой, хүрэлцэхүйц байлгах үүднээс хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх замаар нөхөн олговрын хэмжээг нэмэх шаардлагатай тулгарч байгаа аж.

Энэ төрлийн даатгалын компаниудтай хийсэн удаа дараагийн уулзалт, нөхцөл байдалд хийсэн үнэлгээгээр уралдаанч хүүхдийн гэнэтийн даатгалын хураамжийг 100 мянга болгож, нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтжээ.

x