Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Литл Кикерс насан туршийн үнэт зүйлийг бий болгоно

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 23
Сурталчилгаа

“Литл Кикерс” бага насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн олон улсын хөтөлбөр Монгол улсад анхныхаа ангиа нээж байна.

“Литл Кикерс” нь 18 сартайгаас 7 хүртэлх насны буюу сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан хөл бөмбөгийн сургалтын хөтөлбөр юм.  Хүүхдийн 2-5 насандаа олж авсан мэдлэг, ур чадвар насан туршийнх нь боловсролын суурь болдог учир хүүхдийг багаас нь амьдралын зөв дадалд сургах, биеийн болон оюуны хөгжлийг дэмжих нь чухал байдаг.

 

Гэхдээ үүнийг танхимын аргаар биш спортоор дамжуулан хөгжилтэй, тоглоомын аргаар сургах нь маш үр дүнтэй байдаг байна.

 

Энэ хөтөлбөрийг 2002 онд анх эхлүүлсэн хатагтай Кристин Станчус энэ шаардлагыг өөр дээрээ мэдэрч, хүүхэд багачуудыг харилцааны болон бие бялдарын зөв хөгжилтэй болж төлөвшүүлэх зорилготой энэхүү хөтөлбөрийг бий болгож байжээ.

Өнөөдрийн байдлаар 26 улсын 340 гаруй франчайзингийн 2000 гаруй дасгалжуулагч энэ хөтөлбөрийг дэлхийн өнцөг булан бүрт нэг стандартаар хэрэгжүүлж байна. Монгол Улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй 27 дахь улсаар бүртгэгдэж, дэлхийн стандартыг Монголдоо нэвтрүүлж байна.

 

Хичээллэх ангиуд:

Little Kicks: 18 сар-2 нас 3 сар

Junior Kickers: 2 нас 4 сар-3.5 нас

Mighty Kickers: 3.5 нас-5 нас

Mega Kickers: 5 нас-7 нас гэсэн 4 насны ангиллаар, долоо хоногт 1 удаа 45 минутаар хичээллэнэ.

 

Хичээлийн хөтөлбөрийг 16 жилийн турш тасралтгүй хөгжүүлж ирсэн ба тухайн хүүхдийн насны ангилалд таарсан тоглоом, хөл бөмбөгийн хичээлээр дамжуулан хүүхдэд өнгө, дүрс ялгах, байршил тогтоох, тоо тоолох, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадварыг зааж сургадаг.

Хөтөлбөрийн стандартын дагуу нэг ангид 16-аас ихгүй хүүхэд хичээллэж, сургалтыг 1 дасгалжуулагч багш, 2 туслах багш явуулна. Сургалт ням гараг бүрийн 10-14 цагийн хооронд Зайсанд байрлах Урса Спорт Клубд хичээллэнэ. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос аваарай.

Вэб хуудас: www.littlekickersmongolia.com

Фэйсбүүкийн пейж хаяг: Little Kickers

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.