Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй" гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжлээ.

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас прокуророос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирвэл, байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-аар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм.


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Д.Мурат гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гишүүнээс түдгэлзүүлсний дараа хууль хяналтын байгууллагаар хэрэг нь шалгагдаад буруугүй нь тогтоогдвол түдгэлзсэн гишүүний бүрэн эрх ахин сэргээд хэрэгжиж эхлэх ёстой. Харин гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлөх тогтоол гарах байх.  УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудал дахин яригдана гэж ойлгож байгаа. Гишүүд энэ процессын талаар нэгдсэн ойлголттой болсны дараа хөдлөхгүй бол хуулийн мухардалд орох эрсдэлтэй гэдгийг хэлмээр байна" хэмээн хэлж байсан юм.