Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал ирэх сарын 3-6-нд Улаанбаатарт болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг буууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг ирэх сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын логоны бэлгэдлийн тайлбарыг хүргэж байна.

 

Морин эрдэнэ

Монголчууд эртнээс адууг морин эрдэнэ хэмээн эрхэмлэн шүтэж, хийморь, хурд хүчний бэлгэдэл болгож ирсэн түүхтэй. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын логонд морин эрдэнийг дүрсэлж, Ази, Номхон далайн бүсийг дэлхийн бөмбөрцөг дээр тодруулан үзүүлсэн нь Азийн бүсийн хүн амыг гамшгийн эрсдэлээс авран хамгаалж, бүс нутагт тулгамдаж буй гамшгийн аюул эрсдэлийг монгол адууны хурдаар бууруулж, Монгол Улсын манлайлах оролцоог Азийн бүс нутагт хангуулах чухал зорилго бэлгэдлийг илэрхийлсэн. Морины толгойг гүн цэнхэр өнгөөр дүрсэлсэн нь хөх тэнгэрийн орон гэсэн санааг агуулсан болно.

Хамгаалалт, энх тайвны бэлгэдэл буюу сунгасан гар

Эх дэлхийн хүн амыг байгалийн давагдашгүй аюул, бусад гамшиг ослоос авран хамгаалахад улс орон бүр ижилхэн үүрэг хариуцлагыг хүлээх бөгөөд гамшгийн аюул, хор хөнөөл нь аливаа нэгэн улс орны хил хязгаар, түүнчлэн бүс нутгаар хязгаарлагдахгүй тул улс орон бүр нэгдэн нягтарч, гамшгийн эсрэг хүч хавсран олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэмцэх нь чухал ач холбогдолтой болохыг уриалж буйн илэрхийлэл юм.

Тариан түрүү

НҮБ-ын үндсэн болон Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын логог Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлын бэлгэдэл болгон тусгасан.

 

Эх сурвалж: ОБЕГ